06.21

Оля наадмын загваруудаа танилцуулна

Энэ зуны хамгийн анхны загварын шоуны нээлтийг "O Couture Mongolian Fashion Brand" энэ сарын 23-ны баасан гарагт 20:00-04:00 цаг хүртэл "Park Castle & Хар сувд" хөлөг онгоц дээр "SUMMER FASHION SHOW 2017"-оор эхлүүлэх гэж байна. 
"SUMMER FASHION SHOW 2017" дээр "O Couture Brand"-ийн Наадам болон зуны цоо шинэ загварууд танилцуулагдах болно. Загварын шоу нь үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт O Сouture Brand-ийг үүсгэн байгуулагч Азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал болон "O Couture Brand"-ийн шилдэг залуу дизайнеруудын  загварын цуглуулгуудаас бүрдэнэ. Хоёр дахь хэсэгт дуучин Гантогоо, Номинжин, Баярцэнгэл, Бархүү, Индиго,  Бэхи хамтлаг, Мс Амгаа нар хүрэлцэн ирж өөрсдийн ая дуугаа өргөнө. Харин 3 дахь хэсэгт DJ Дашка болон МNG Эвентийн шилдэг DJ нар сэтүүдээ үүрийн 04:00 цаг хүртэл тоглох гэнэ.