06.21

Индого ”Бид Говьтой хамт” аянд нэгдлээ

"Говь" үйлдвэрт гал гарч, дээврийн хэсэг нь шатсан билээ. Тэгвэл монголчууд энэ хүнд "Говь"-той чин сэтгэлээрээ нэгдэж байгаа юм. Тиймээс ч "Бид Говьтой хамт" аян /челленж/ хүртэл зарласан. Энэхүү "Говь"-ийн нүүр царай, загвар өмсөгч Э.Энхболд буюу Индого нэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хэдэн өдөр маш завгүй ажиллалаа. Ажил дээрээ очъё гээд очиж чадахгүй сэтгэлд нэг хийх зүйл дутуу санагдаад хэцүү байсан ашгүй өнөөдөр амжууллаа. Хайртай хүмүүсээ баярлуулаад бас Говийнхоо сэргээн босголтод бяцхан хувь нэмэрээ гэр бүлийн хамт орууллаа. Мөн өөрийн зүгээсээ нэг сарын цалингаа "Говь" болон ОБЕГ-т хандивлахаар шийдлээ. Бид хамтдаа хүчтэй шүү. Бүгдээрээ хайртай хүмүүсээ баярлуулаад Монголыг дэлхийд сурталчилж байгаа Говь брэнддээ хувь нэмрээ оруулцгаая" хэмээн уриалжээ.