06.22

“Үлэмжийн чанар”-ыг бүх нийтээрээ дуулна


Өнөөдөр “Туурайн төвөргөөн 2017” олон улсын хөгжмийн их наадмын нээлтийн талаар зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тодруулбал, уг наадмын нээлт маргааш буюу энэ сарын 22-ны өдөр 11.00 цагт Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд болох юм байна. Наадмын хүрээнд Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь монгол хүн бүр сурч, монгол эх орон даяар, мөн дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм. Энэ үеэр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээр дуулж, эгшиглүүлэх ажээ. 
Энэ өдөр болох нээлтэнд Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүр, Гавж Д.Нанзаддорж тэрүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж, ХБНГУ-ын Проф.Бернхард Вульф /Монголын соёлын өргөмжит элч, “Туурайн төвөргөөн” олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч/, МУСТА С.Бадамхорол /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, Захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын төвийн захирал/ олон улсын алдарт урлаг соёлын эрхэмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид оролцоно.