Өнгөрөгч гуравдугаар сард АНУ-ын худалдааны алдагдал 43.1 хувийн алдагдалтай байж, 51.4 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь 2008 оны 10 дугаар сард гарсан дүнгээс хойших хамгийн өндөр хэмжээний алдагдалд тооцогдож байгаа аж. Баруун эргийн гол боомтууд дахь хөдөлмөрийн маргааны шийдвэр болон Америк долларын ханшийн тогтвортой байдал импортонд нөлөөлсөн зэрэг нь худалдааны алдагдлын дүн өндөр гарахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзжээ. 12 орчим хувийн өсөлттэй байгаа ам.доллар нь импортын бараа хямдарч, экспортын барааны үнэ өсөхөд голлон нөлөөлсөн аж. Хүнс болон өргөн хэрэглээний барааны импорт гуравдугаар сард хамгийн өндөр түвшинд хүрч, харин шатахууны импорт буурч, доод түвшинд хүрсэн байна. Дээрх хугацаанд АНУ-ын импорт 7.7 хувиар нэмэгдэж, экспорт нэг хувьд ч хүрэхгүй хэмжээний өсөлттэй байжээ.