05.06

Дуучин Ану дахин охинтой боллоо

Дуучин Ану өчигдөр гурван гал эмнэлэгт амаржиж 3.7 кг охинтой болжээ. Тэрбээр ийнхүү хоёр хөөрхөн охины ээж болж байгаа юм. Анхны хүүхдээ 2013 оны зургадугаар сард өлгийдөж авсан бол хоёр жилийн дараа дахин охинтой болж байгаа аж. Түүнийг анхны хүүхдээ төрүүлэхэд хүмүүс сайн, муу янз бүрийн таамаг дэвшүүлж тээгч эх хөлсөлсөн хэмээн шуугицгааж байсан. Харин дуучин бүсгүй маань энэ бүгдийг эрс эсэргүүцэж байсан билээ. Ямартаа ч сайн явахад садаа мундахгүй , амжилттай яваа цагт янз бүрийн хэл амны бай болохыг алийг тэр гэхэв. Дайчин хөдөлмөр бүсгүйдээ дахин бяцхан гүнж төрүүлсэнд баяр хүргэж, эрүүл энхийг хүсэе.