Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж байна. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "1,357,788 сонгогч буюу 68.27 хувь нь санал хураалтад оролцсон.
Нэр дэвшигчдийн авсан санал, дүнгийн талаар авч хэлэлцлээ. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Хамгийн сүүлийн дүн 09:10 цагт ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан.
Хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана.
М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь
Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь
С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авсан байна.
СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргалаа. СЕХ-ны тогтоол гарсан. Хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 9-нд зохион байгуулахаар боллоо. Гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-д болно. Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар боллоо" гэлээ.