05.06

Айл өрх, албан байгууллагын халуун усыг хэсэгчлэн тасална

“Улаанбаатар дулааны сүлжээ” компани дулааны шугам сүлжээний засварын ажлаа энэ сарын 18-наас эхлүүлэхээр болжээ. Засварын ажил ирэх наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 17 байршилд хэрэглээний халуун усыг хэсэгчлэн таслах юм байна.

Эхний ээлжид Баянгол зочид буудлаас Драмын театр, Төв шуудан, Цэцэг төв, Улсын их дэлгүүр, Баруун дөрвөн замын хэсэгт шугам сүлжээний засвар хийх аж. Энэ үеэр хотын төв хэсэг, III, IV хороолол, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын ойролцоох орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг хаах юм байна. Харин ТЭЦ-III-ын зүүн хэсэг, Хан-Уул дүүргийн Туул гол, Зайсан орчим Цэлмэг хотхон, Олимп, Баянмонгол, Ихмонгол, Дүнжингарав хороолол, Нарантуул захын зүүн тал, XVI XIII хорооллын урд хэсэгт ирэх сарын 18-наас зургадугаар сарын 1 хүртэл урсгал засварыг хэсэгчлэн хийхээр болжээ.

М.АЛТАНЦЭЦЭГ