06.28

Жаклин Кеннедигийн цагийг дуудлагаар худалдав

 

АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннедигийн бугуйн цаг Нью-Йоркийн дуудлага худалдаан дээр 379,500 ам.доллараар зарагдсан байна. Кристи дуудлага худалдааны байранд өнгөрөгч лхагва гаригт Америкийн алдартнуудын эдэлж хэрэглэж байсан ховорхон цаг хийгээд гоёлын эд зүйлсийн дуудлага худалдаа болжээ.
Cartier Tank-ийн бадмаараг шигтгээтэй, 750-ын сорьцтой алтан цаг нь 60-120 мянган доллараар үнэлэгдэж байсан ч анх дуудсан үнээсээ хэд дахин өндөр үнээр зарагджээ. Ар талдаа тусгай бичвэр бүхий энэхүү цагийг Жаклин Кеннеди АНУ-ын тэргүүн хатагтай болмогц өөрийн төрсөн эгч Лигийн нөхөр болох хунтайж Станислас Разивиллаас бэлгэнд авчээ. Тэр өдөр АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди Палм-бич рүү санаанд оромгүй аялал зохион байгуулсан юм.