Хүнс, хүүхдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах нь" сэдэвт сургалтыг МХЕГ-аас энэ сарын 28-30-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтыг нийгмийн амин чухал асуудал болоод байгаа хоолны хордлогот халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү санаачлан зохион байгуулж байгаа юм. Сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар болон Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, Улаанбаатар төмөр замын газрын эрх авcан улсын байцаагч, эрүүл ахуйч эмч нийт 90 гаруй хүн хамрагдаж байна.