06.30

Роналду ихрүүдийнхээ зургийг нийтлэв

Португалийн шигшээ, Испанийн “Реал” Мадрид багийн довтлогч Криштиану Роналду ихэр хүүхдийн эцэг болсон билээ. Ихрүүд эрэгтэй, эмэгтэй бөгөөд тэрбээр хүүдээ Маттео, охиндоо Ева хэмээх нэр хайрласан байдаг. Тэгвэл алдарт хөл бөмбөгчин ихрүүдийнхээ зургийг анх удаа өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр өдгөө 21 настай испани бүсгүй Жоржина Родригестэй уулзаж байгаа бөгөөд ихрүүдийг нь тээгч эх төрүүлсэн аж.