05.06

Лэди Гага жирэмсэн үү?

Америкийн дуучин бүсгүй Лэди Гага удахгүй од эмэгтэйчүүдийн эгнээг тэлэх бололтой. Дуучин бүсгүй Малибуд амрах үеэрээ авахуулсан гэрэл зургуудыг үзвэл түүний гэдэс нэлээн түхийсэн болох нь анзаарагдана. Урт, нэлээн нэлхгэр даашинз Лэди Гагагийн бие давхар гэдгийг нуугаагүй аж.

Элдэв шуугиан тарих дуртай дуучин бүсгүй, жүжигчин Тэйлор Кийни нар хуримлана гэдэг нь Гэгээн Валентины өдөр тодорхой болсон билээ. Дурлалт хосуудын баярын өдөр найз залуу нь хайртдаа зүрхэн хэлбэртэй том бриллиантан шигтгээтэй сүйн бөгжийг бэлэглэсэн юм. Маргааш өдөр нь Гагагийн ядам хуруундаа бөгж зүүсэн гэрэл зураг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан билээ. Тэдний хуримын ёслол удахгүй болох бөгөөд дурлалт хосуудад зориулж хамгийн чухал дууг нь Тони Беннетт дуулна гэдэг нь тодорхой болжээ.