Эрдэмтэд урт удаан хугацааны туршид судалгаа хийсний үр дүнд ботокс болон ямар нэгэн гоо сайхны мэс засал хийлгэлгүйгээр залуу харагдах 7 аргыг олж илрүүлжээ. Эдгээр аргуудын тусламжтайгаар ямар ч насны эмэгтэйчүүд арьсныхаа хөгшрөлтийг удаашруулж наснаасаа илүү сайхан залуу харагдах боломжтой аж.
1. Бүтэн нойртой байх нь залуу сайхан харагдахад хамгийн чухал зүйл юм байна. Учир нь шөнийн 00:00 цагаас хойш хүнийг залуу байлгадаг мелатонин гэх дааврын үйл ажиллагаа идэвхэждэг бөгөөд өдөрт хамгийн багадаа 7-8 цаг унтаж байх хэрэгтэй юм байна.
2. Эерэг бодол буюу байнгын стреcс болон дарамтаас өөрийгөө гаргах чадвар. Өөрөөр хэлбэл ямар ч үед аливаа зүйлийг өөдрөгөөр харж, сэтгэж бодож байх хэрэгтэй юм байна.
3. Байнга агаар салхинд гарч эрүүл агаарт байх. Өөрөөр хэлбэл хүрээлэн буй орчин өөрөө өөрөө таныг залуу сайхан байх тэнцвэртэй байдлыг хангаж өгдөг байна.
4. Муу зуршлуудаас татгалзах. Өөрөөр хэлбэл архи, тамхи гэх мэт зүйлсийг огтоос хэрэглэлгүй бүр мөсөн татгалзах. Бид зарим баяр ёслолын үеэр баяр болж байгаа юм чинь жоохон амсахад гэмгүй биз хэмээн боддог. Гэтэл огт тийм биш ажээ. Учир нь архи, тамхи цусны эргэлтэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд ингэснээр арьсыг тань хөгшрүүлдэг байна.
5. Нарнаас хамгаалах. Нарны шууд тусгал дор 30 минут л байхад арьсыг уян хатан байлгадаг коллагены хэмжээ эрс буурдаг байна.
6. Амттанаас татгалзаж, глюкозоос эрс татгалзах. Учир нь глюкоз нь арьсны уян хатан чанарыг алдагдуулж улмаар наснаасаа эрт хөгшрөхөд хүргэдэг байна.
7. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалаас арьсаа хамгаалах. Агаарын температур болон чийгшлийн өөрчлөлт нь арьсанд яг л биеийн хүчний ачаалал шиг нөлөөлдөг байна. Тийм ч учраас аль болох дулаан, чийглэг уур амьсгалтай газар амраах нь арьсаа залуу сайхнаар нь хамгаалах хамгийн шилдэг арга ажээ.