05.06

Катарт Монгол Улс “цэцэгний нэр болж хувирчээ”

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Дохад өнөөдөр эхэлж байгаа билээ. Манай тамирчид тэмцээнд орохоор Катарыг зорьсон ч гурав нь Дубайн онгоцны буудал дээр саатуулагдаж эх орондоо буцаж ирсэн. Энэ талаар  Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Катарын Дохад өглөөнөөс хойш тамирчдынхаа талаар асууж сураглаж, хөөцөлдөж цөхрөнгөө барж байна. Катарын бөхийн холбооноос Монголын баг тамирчид нэрсээ тулгаж өгсөн нэрийн доор Монголын гурван тамирчин, нэг багшийн нэрийг оруулаагүй байна. Тэд бидний өөдөөс хууль ярьж ам таглаж байна. Манайхаас бусад Узбъек зэрэг улсууд  байна” хэмээн цахим хуудаснаа мэдээлсэн.

    Тэгвэл мордохын хазгай гэгчээр ийнхүү будилсан Катар Монгол Улс цэцэгний нэр болж хувирчээ. Тодруулбал, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж “За нэг иймэрхүү” гэх тайлбартайгаар өөрийнхөө мандатны зургийг жиргэсэн байна. Тус мандатан дээрх улсын нэр хэсэгт “Magnolia” гэж бичсэн байна. Ингэснээр Монгол Улс Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд цэцэгний нэр болж хувирчээ.

С.НАРАН