07.08

П.Анужин:Хүний мууг дуустал нь үздэг хүмүүс л аймшигтай

Хөтлөгч, продюсер П.Анужин сүүлийн үед үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Энэ цагт ч яах вэ нэгийнхээ мууг үзэж, алдаа оноог нь тавлаж, эвлүүлж дэвлүүлсэн дүрс бөөн бөөнөөр нь үзээд пээ пүү л гэж байна. Энэ байдал "төрийн барил" болоод хүн бүрийн хөнжил гудас, гал тогоо, алба ахуй руу орж хаалгыг тань зад тийрэн орох үед ямар мөн чанартай бүлэглэлийг сонгосондоо амаа барихвий! Хагарч бус эвлэж, хардаж бус итгэж байж л ажил амьдрал явдаг нь жам юм даа! Хүн хүндээ итгэхийг улласан хорон барил сүүлийн бүтэн жил нэг л газраас гарч байна! Нэг хоёр үйлдээд зогссон бол та нарт итгэх байлаа! Амтшаад давтан давтан үйлдэхүйд жигшил төрөн зэвүүцэж байна! Эвлүүлэг мөн үү биш үү хамаа алга, хүний мууг дуустал нь тултал нь үздэг хүмүүс л аймшигтай!" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.