07.18

Хүүхэн хонгор бүсгүй

Үйлийн үрээр учирсан хүүхэн хонгор бүсгүй минь

Өхөөрдөм янаг царай чинь нүдний өмнө тодроод байна
Үйл хөдлөл, үг яриа, үнсэлт тачаал бүхэн чинь
Өдрийн бодол, шөнийн зүүдэнд эргэлдээд байна

Хүүхэн хонгор чиний минь юм бүхэн төгөлдөр
Хөхний товч, гоо бэлхүүс тэр чигээрээ урлаг
Хүзүү хоолой, ангир цээж, алтан хэвлий бүхнийг чинь
Хүртэж мэдэрсэн би мартахын аргагүй жаргалтай

Бадрах сэрлийг өдөөгч янагийн халуун дэлбээнд чинь
Бурхан болоод чөтгөрийн ад шингэсэн мэт гайхалтай
Хөлсөө дуслуулж тавирсан тэрхэн агшинд миний бие
Хөрстөөс тасран жингүйдэж хорвоог мартсан удаатай

Ахиад би танхилхан чамтайгаа учирмаар байна
Анхилхан цээжний тансагхан үнэрт мансуурмаар байна
Амрагийн ертөнцөд нэгэнт учирсан чи бидэн хоёрын
Аяархан гиншилт, халуухан үнсэлт төгсгөл болох учиргүй ээ!
Б.Ойдов