07.18

Ногоон цэнхэр өнгө хүмүүсийн сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг


АНУ-ын судлаачдын хийсэн судалгаанаас үзвэл, дэлхий даяар амьдарч буй хүмүүсийн ихэнх нь ойролцоо өнгөнд дуртай байдаг аж. Энэ нь гол төлөв нүдэнд тааламжтай, түүнийг тайвшруулдаг өнгүүд аж. Хүмүүс голдуу хамгийн дуртай өнгөөрөө далайн ногоон цэнхэр өнгийг нэрлэжээ. Эрдэмтэд энэхүү өнгөнд MarrsGreen хэмээх онцгой нэр хайрласан байна. Судлаачдын үзэж буйгаар энэхүү ногоон цэнхэр өнгө нь хүмүүсийн сэтгэл зүйд эерэг байдлаар нөлөөлөөд зогсохгүй тэднийг тайвшруулдаг гэнэ. Харин улаан өнгийг хүмүүс хамгийн эвгүй өнгө хэмээн нэрлэжээ. Учир нь энэхүү өнгө нь гол төлөв сэтгэл санааны хямралтай холбогддог аж. Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар MarrsGreen нь цэнхэр болон ногоон өнгөний хамгийн шилдэг зохицолдлого гэнэ.