Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Ц.Ууганбаатарт холбогдох шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүн хэлэлцээд 12 настай охиныг дайрч амь насыг нь хохироосон шүүгдэгч Ц.Ууганбаатарт дөрвөн жилийн хорих ял оногдуулав.
Хохирогчдын зүгээс шүүх бүрэлдэхүүн энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Ц.Ууганбаатарын дарга Б.Саранбаатарт ямар нэгэн хариуцлага тооцоогүйд гомдолтой байгаагаа дуулгалаа. Тэд “Хууль бус тушаал өгсөн дарга хариуцлага хүлээх ёстой” хэмээн хэлэв.