05.06

Төрийн алба хаагчид цалингаа авч чадахгүйд хүрэв

Төрийн данс улайж, төрийн алба хаагчид хөдөлмөрлөснийхөө хөлс болох цалингаа авч чадахгүйд хүрэв. Хаа сайгүй эдийн засгийн хямаралтай байгаа энэ үед төрд ажиладаг тогтвортой цалинтай алба хаагчид цалингүй ажиллаж байна гэхээр улс орон ямар хэмжээнд хүрснийг илтгэж байна.

Гэтэл төрийн алба хаагчдын цалинг нэмэх хэрэгтэй гэж МҮЭХ-ноос үзэж, нэмэх боломжтой гээд байгаа. Гэтэл нэмэх ёстой төр болоод төрийн данс нь тиг заасан байхад юугаар нэмүүлэх гээд байгаа юм хэмээн унтууцах удирдлагууд мэр сэр байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард зээлээр алба хаагчдын цалинг тавьсан бол энэ тавдугаар сард ч мөн л хүнд хэцүү байдалтай байгааг эх сурвалж хэлэв.

Ийнхүү ажилгүй, орлогогүй төрийн алба хаагчид олон сараар цалингүй ажиллаж хохирох вий дээ.