07.20

Х.Дуламсүрэн: Найз минь

Аз жаргалтай залуу насны алдаа оноотой зэрэгцэж урссан
Амьдрал хайр, гэгээн зүүдний аминч ганцхан гэрч нь явсан
Андын тангараг өргөж нэгнийхээ өмнө үүрэггүй ч
Аль байгаа бүхнээ сэтгэлээсээ хуваалцан үерхсэн
Асга хадтай замын төгсгөл хүртэл ижилсэж
Арван хэдтэй насыг минь ахиж нэг сануулах
Тэнгэрээс надад ирсэн, тийм шидээр гайхуулам
Тэвчээр ухаан хоёрыг минь зангидах,
Тэнэглэл зөрүүд хоёрыг минь уучилсан
Тэвэр дүүрэн инээдийг зүрхэн дотор минь асгах
Тэсгэм өвөл шиг бас зун шиг нөхөрлөл минь...
Хайрын цагаан шувууд бидний бодлоос дуулалдаж
Хамтдаа өнгөрөөсөн цагууд дурсамжаас минь гэрэлтэнэ
Улирах цагийн аяс тэртээг чиглэн алсрахад
Ухаан санааг хөгжөөх, уйтгар үргээх залуу сайхан найз
минь...цаг хугацааны гэрч минь...
Даашинзны өнгө ижилсүүлж хааяа ч гэсэн уулзъя,
Дарс шимэн суугаад өнгөрснөө баахан дурсъя...
Чамтай байхдаа би ямагт хүүхдээрээ байдаг
Чамайг үгүйлсэн сэтгэл ямагт гэгээн байдаг аа...
Х.ДУЛАМСҮРЭН

Илүү ихийг энийг эндээс уншаарай