07.21

УИХ-д үнэмлэхүй ялуулсан залуу руу боорлоцгоож байх шив

МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар өчигдөр мэдээлэл хийж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байгаагаа онцолсон юм.  Тэрбээр "МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдсан хэмээн үзэж байгаа. Тиймээс Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардаж байна" хэмээн мэдэгдсэн. 

Гэсэн ч М.Ганбаатарын энэхүү мэдэгдэлд олон нийт эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа юм. Тиймээс олон нийтийн сүлжээнд энэ талаар өөрсдийн байр сууриа ч илэрхийлээд амжлаа. Тухайлбал, хуульч О.Алтангэрэл "Д.Амарбаясгалан харин ч сайн ажилласан байх. Унасан том дарга руугаа чадахгүй байж УИХ-д үнэмлэхүй ялуулсан залуу руу боорлоцгоож байх шив" хэмээн өөрийн "Твиттер" хуудастаа бичжээ.