07.21

М.Эрдэнэчимэг: Ганцхан түүндээ

Чи бол миний нэг нүдээ анин ширтэх хурц нар
Чийг үнэртсэн, байгаль нялхарсан зуны нартай бороо...
Буй бүхэн минь сэтгэл хөөрөл, бодол оюун чилээж уйтгар төрүүлэвч
Би өөрийнхөөрөө, дур зоргоороо, санаан дураараа амьдрахыг хүснэ...
Бүсгүй бие халамж хайранд өлгийдүүлэн бүүвэйлүүлэх цаг дор
Бусдаас онцгойрч гойд ганган, гоёмсог цэцэг дэлбээгээ дэлгэнэ...
Нүд чилж, аньсага норж, сормуус дэрвэх шиг он жилүүд урсавч
Намайг л ганцхан эрх дураар минь байлгах орон зайг чинь би хүндэлнэ...
Нөмөр нөөлөг, халамж энхрийлэлд чинь байгаа бүхнээ дүүргэх мөч ирэхэд
Надад заяасан чинийхээ орчлонг сэтгэлээрээ гоёж, жаргаж амьдарна...
Өнгө гэрэл, гэрэл гэгээ, гэгээн хүсэл энэ бүгд цөм нийлээд
Өд сөд нь ургаж гүйцсэн мэт даль жигүүрээ дэлгэнэ...
Өөдөөс чинь томоор ширтэж, дулаахнаар тэвэрч, халуухнаар амьсгалах тэрхэн агшинд
Өө сэвгүй, өөдрөг гэгээн, өрөвч нандин дурлал бидэн 2-ыг ивээнэ...
Чи бол миний нэг нүдээ анин ширтэх хурц нар
Чийг үнэртсэн, байгаль нялхарсан зуны нартай бороо
Чи бол миний шүтэн залбирч, сүслэн мөргөх ариун сүм
Чив чимээгүй, амгалан тайван, гэгээрэлд хүрэх оюуны оньс...
2017.07.05.