Их Британийн люкс ангиллын автомашин үйлдвэрлэгч "Rolls Royce" компани наймдугаар үеийн "Phantom" загварын машины зургийг олны хүртээл болгожээ.
Гэрэл зураг дээрээс капот, их гэрлийн хэлбэр болон “Нисч буй хатагтай”-н хэлбэрийг харж болно. Энэ бэлгэдэл уг үйлдвэрлэгчийн бусдаас ялгарах нэг гол зүйл билээ. Шинэ загварыг энэ сарын 27-ны өдөр албан ёсоор танилцуулах юм.