07.21

Сун Хё Ги хүүхдийн эмнэлэгт 100 сая вон хандивлажээ


Өмнөд Солонгос улсын нэрт жүжигчин Сун Хё Ги өнгөрсөн тавдугаар сард хүүхдийн эмнэлэгт 100 сая вон хандивлажээ.

    Хандивыг монгол төгрөгөөр тооцвол 205 сая төгрөг бөгөөд тэрээр уг мөнгийг Сөүл их сургуулийн дэргэдэх нэгдсэн эмнэлгийн,  хүүхдийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд зориулж зарцуулахыг хүсчээ.

    Нэрт жүжигчин Сун Хёо Ги энэ жил 35 настай бөгөөд ирэх 10-р сард хуримаа хийх гэж байгаа юм байна.

    Түүний хувьд сайн санааны үйлсэд идэвхтэй оролцож, хандив байнга  өгдөг бөгөөд өнгөрсөн онд гэхэд 250 сая вон буюу 512 сая төгрөг хандивлаж байжээ.

    Тэрээр өгсөн хандивынхаа тухай олон нийтэд мэдээлэхийг төдийлөн  хүсдэггүй юм байна.

http://www.zaluu.com/read/156e69c34