07.21

”Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэн гарна

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. 
Тус хурлын хүрээнд 7 дугаар сарын 21-ний 14.00 цагт Үндэсний номын санд “Зарлиг эрдэний монгол соёл” үзэсгэлэн, 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд“Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүд дэлгэгдэх юм.