07.22

Хэт идэвхитэй байвал эрч хүчээ барах тул ачааллаа тохируул

ХОНЬ - (3/21-4/19)
Бүх ажлаа дуусгах өдөр. Өнөөдөр олон нийтийг хамарсан хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад сайн. Хүндрэл учруулах асуудап нь шийдвэр гаргах сонголт хийх явдал юм. Сайтар бодож нягтласны эцэст шийдвэрээ гарга.

ҮХЭР - (4/20-5/20)
Танин мэдэхүйн бэлэгдэлт өдөр. Гэр орноосоо хол бүү яв. Ойр дотны хүмүүсээ баярлуул. Хэрвээ та өнөөдөр хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг амлавал заавал биелүүлэхийг хичээ. Амрагтаа хайр халамжаа үзүүл.

ИХЭР - (5/21-6/21)
Аялал жуулчлалаар явах, чухал ажил хэргийг шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Байгальтай харьцаж, эрүүл агаарт гарч, эрч хүчээ нөхөх нь зүйтэй. Галаар гэр орон, бие сэтгэлээ ариусга. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин хэрэггүй эд зүйлсээ хаяарай. Янаг амрагийн харьцаанд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж болно.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Эрч хүчээр тэтгэх өдөр. Эерэг энерги өгөх, сайн сайхан бүхнээр өөрийгөө хүрээлүүл. Тухайлбал, дуртай уран зургаа үзэж, эсхүл дуртай аялгуугаа сонсч таашаал аваарай. Бизнес эрхлэгчид мөнгө санхүүгийн ашигтай. Шинэ эд зүйл худалдаж авахад сайн. Эсрэг хүйсний хүнээс сонирхолтой санал авах тул санамсаргүй явдалд бэлэн байгтун.

АРСЛАН - (7/23-8/22)

ОХИН - (8/23-9/22)
Болгоомжтой байх өдөр. Хэт идэвхитэй байвал эрч хүчээ барах тул ачааллаа тохируул. Сэтгэлд таагүй хүнээс хол байхыг хичээ. Худалдаа наймаанд тааруу тул хэрэгцээгүй зүйл худалдан авч, мөнгөө үрэхээс зайлсхий.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Бүтээлч салбарт ажиллагсад, уран бүтээлчдийн онгод орох өдөр. Сэтгэл санаа амарлиж, гоо сайхны мэдрэмж таашаал ихэснэ. Амралтын энэ өдрөө музей үзвэр үзэх, уран зураг, сонгодог хөгжимтэй танилцахад зориулбал сайн амралт болно. Гэр бүлийн уур амьсгал таатай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сэтгэл санаагаа ариусгах өдөр. Бие сэтгэлээ ариусгах, орон гэрээ цэвэр ариун байлгахад анхаарах нь зүйтэй. Холын аянд явах, замд гарахад ээлтэй. Зөн билгээ дагаж ажил хэргээ явуул. Хэн нэгэн таныг гомдоосон бол уучил.

НУМ - (11/22-12/21)
Аялал жуулчлалаар явах, чухал ажил хэргийг шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Байгальтай харьцаж, эрүүл агаарт гарч, эрч хүчээ нөхөх нь зүйтэй. Галаар гэр орон, бие сэтгэлээ ариусга. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин хэрэггүй эд зүйлсээ хаяарай. Янаг амрагийн харьцаанд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж болно.  

МАТАР - (12/22-1/19)
Амьдралдаа бодитойгоор хандах өдөр. Таны хувьд санхүүгийн зөв төлөвлөлт, эрүүл хооллолт нэн чухал. Худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хэрвээ та жингээ хасах эрмэлзэлтэй бол хэт их цадах, хэт их өлсөх нь сөрөг нөлөөтэйг анхаар.  

БУМБА - (1/20-2/18)
Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөхөд таатай. Ажигч гярхай чанараа хөгжүүлж, хүсэл бодлоо сайтар хяна. Мөргөл бясалгал үйлд, тарни тоолвол нүгэл нимгэрнэ. Аз сорьсон алхам хийх, элдвийг амлахад муу.

ЗАГАС - (2/19-3/20)