ХОНЬ - (3/21-4/19)
Өнөөдөр тантай уулзсан хүн, учирсан нөхцөл байдал болгон хувь тавилангийн дохио тэмдгийг агуулна. Гярхай байж тэр бүгдийг анзаарахыг хичээ. Эндээс ирээдүйнхээ тухай чухал мэдээллийг олж авна. Оюуны хөдөлмөр эрхлэх, мэдлэг мэдээлэл олж авахад ээлтэй сайн өдөр.
ҮХЭР - (4/20-5/20)
Уран бүтээлчид, зураач, хөгжимчин, зохиолч нарын хувьд сайн өдөр. Тэд уран бүтээлийнхээ шинэ мөчлөгийн эхлэлийг тавина. Шинэ зүйлийг хийж эхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гоо сайхны таашаал мэдрэмжээ хөгжүүлэхэд ээлтэй. Бусадтай илэн далангүй байж, харьцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаар.
ИХЭР - (5/21-6/21)
Энергийн хувьд хүчтэй өдөр. Чухал ажлыг хойшлуулах нь зөв. Аян замд гарах, үнэтэй эд зүйл худалдаж авахыг цээрлэ. Хэрүүл маргаан дэгдээх, хэл ам хийх нь эзэндээ муу. Бусдад энэрэнгүй хандвал сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Дээд хүчинд хандан хүслээ шившвэл биелнэ.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Нийгмийн салбарт ажиллагсад амжилт гаргана. Аливаа чухал ажлыг итгэлтэй хүнтэйгээ зөвлөж эхлүүл. Өдрийн эхний хагас нь бусадтай мэдээлэл солилцох, ажил хэргийн санал зөвлөгөө авахад сайн. Санхүүгээ бэхжүүлэх оролдлого бүтэмжтэй, мөнгөн дэмжлэг авна.
АРСЛАН - (7/23-8/22)
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.
ОХИН - (8/23-9/22)
Бүтээлч салбарт ажиллагсад, уран бүгээлчдийн онгод орох өдөр. Сэтгэл санаа амарлиж, гоо сайхны мэдрэмж таашаал ихсэнэ. Амралтын энэ өдрөө музей үзвэр үзэх, уран зураг, сонгодог хөгжимтэй танилцахад зориулбал сайн амралт болно. Гэр бүлийн уур амьсгал таатай.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Аялал жуучлалын идэвхитэй үйл ажиллагаанд ээлтэй өдөр. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол сайтар төлөвлөх нь чухал. Санхүүгийн ажиллагаанд тааруу. Эд зүйл авбал алдагдалд орох магадлалтай.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Бие сэтгэл, орон гэрээ ариусгах өдөр. Аливаа ажлыг хийхдээ нямбай байх ёстой. Мөнгө зээлдэх, зээлдүүлэхэд, мөн онцгой тангараг тавих, бичиг баримтад гарын үсэг зурах үйлд муу. Хэрэггүй хувцас хунар, эд зүйл, новшноосоо салж орон, гэрийнхээ энергийг ариусга.
НУМ - (11/22-12/21)
Ямар ч ажилд тууштай байвал амжилтанд хүрнэ. Хэт их унтвал бие сулбайна. Аян замд гарах, бичиг баримтанд гарын үсэг зурах, эрдэм номд шамдан суралцахад ээлтэй. Дотоод мөн чанарын тусгалыг орчноосоо харна.
МАТАР - (12/22-1/19)
Энергийн хувьд хүчтэй өдөр. Чухал ажлыг хойшлуулах нь зөв. Аян замд гарах, үнэтэй эд зүйл худалдаж авахыг цээрлэ. Хэрүүл маргаан дэгдээх, хэл ам хийх нь эзэндээ муу. Бусдад энэрэнгүй хандвал сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Дээд хүчинд хандан хүслээ шившвэл биелнэ.
БУМБА - (1/20-2/18)
Бодит байдал таны мөн чанарыг толь шиг тусгана. Хүрээлэн байгаа бүхнийг ажиглан алдаа оноогоо дүгнэ. Хийж байгаа бүхэн тань үүрэг гэдгийг ойлгож хариуцлага хүлээх, хүндрэл бэрхшээлтэй тулгарахаас бүү ай.
ЗАГАС - (2/19-3/20)
Уран бүтээлчид, зураач, хөгжимчин, зохиолч нарын хувьд сайн өдөр. Тэд уран бүтээлийнхээ шинэ мөчлөгийн эхлэлийг тавина. Шинэ зүйлийг хийж эхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гоо сайхны таашаап мэдрэмжээ хөгжүүлэхэд ээлтэй. Бусадтай илэн далангүй байж, харьцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаар.