07.25

Булганы Хутаг-Өндөр суманд 20 минутын турш хүчтэй мөндөр оржээ

Булганы Хутаг-Өндөр суманд өчигдөр орой 18.00 цагийн үед теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орж, байгалийн аюулт үзэгдэл болжээ.

Мөн энэ сарын 23-ны орой 23.00 цагт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд болон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд тус тус мөндөр буусан байна.

Хутаг-Өндөр суманд айлын гэр нурсан, байшингийн дээврийг хуулсан, авто машины шил, гэрэл хагарсан зэрэг хохирлууд гарчээ. Аймгийн онцгой байдлын газрынхан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.   
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороотой, цаг агаар сэрүүн байна. Өнөөдөр төвийн болон зүүн бүсийн нутгаар дуу цахилгаантай бороо орно. Иймд дахин мөндөр буух эрсдэлтэй гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.