07.25

Даншиг наадам Төв цэнгэлдэхэд болно

"Хүрээ-Цам Даншиг Наадам”-ыг ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Хүй Долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан наадмыг хийхгүй байх шийдвэр гарсан билээ. Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай,  Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын нэгэн томоохон эвент бүтээгдэхүүн болж чадсан бөгөөд энэ жилийн хувьд тус наадмыг үзэх жуулчдын захиалга их байгаа нь аялал жуулчлалын тур оператор компаниудын урдчилсан захиалгаас дүгнэж болно. Тиймээс наадмыг товлосон хугаанд буюу наймдугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гаргажээ.