1. Үсээ гэмтээхээс хамгаалах нь чухал
Үсний индүү, сэнс, үс ороодог хайч зэргийг өдөр болгон хэрэглэж болохгүй. Мөн үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь үсийг хугарч гэмтээдэг. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаах нь чухал.
2. Үс чинь гэмтэлтэй байгаа бол тайруул
Үсийг хурдан хугацаанд ургуулна гэдэг бол амар ажил биш. Зарим хүний үс маш хурдан ургадаг бол зарим хүмүүсийн эсрэгээр байдаг. Хамгийн гол нь усаа урт ургуулахыг хүсч байгаа бол та мш их тэвчээртэй байх хэрэгтэй. Таны үс салаалж, хуурайшиж, хугарч гэмтсэн л бол тайрч эрүүл үзүүрийг нь гарга.
3. Үсээ химийн будгаар будахаас татгалз
Химийн гаралтай будгаар үсээ будахаас аль болох татгалзах хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонгож хэрэглэ.
4. Үсээ хлор болон давстай уснаас хамгаалах хэрэгтэй
Усанд сэлэхээсээ өмнө цэвэр усаар үсээ сайн зайлж хэвших нь чухал. Мөн сэлэхийн өмнө ба хойно нь сайн шампунь, ангижруулагч хэрэглэж сур.
5. Үсээ нар, салхинаас хамгаал
Наранд удаан хугацаагаар байх гэж байгаа бол малгай өмс. Харин салхинд байх гэж байвал үсээ сүлжих юм уу шуугаад, мөн алчуур, малгайгаар далдлаарай. Салхи үсийг салааруулдаг гэдгийг бүү март.
6. Эрүүл хоол идэж, их ус ууж, сайн амарч бай
Өдөр бүр хангалттай уураг, эрүүл өөх тос, их ус хэрэглэж байх нь чухал. Байж болох бүхий л боломжоороо өөрийгөө арчилж тордож байгаарай. Нэмэлт тэжээл ч мөн хэрэглэж болно.
7. Өөрийн биеийн цусны эргэлтээ сайжруул
Дасгал хийж цусны эргэлтээ сайжруул, эндорфиний урсгалаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр үсний ургалт нэмэгддэг. Мөн хуйхандаа иллэг хийлгээж байвал сайн.
8. Нойтон үсийг хамаагүй битгий оролд
Үсээ нойтон байхад нь битгий самна, мөн битгий алчуураар үрж арч. Харин алчуураараа зөөлөн дарж усыг нь шингээж аваад, өөрөөр нь хатаах хэрэгтэй. Ширэлдсэн үсээ чанга самнаж болохгүй. Үснийхээ үзүүрээс нь эхэлж зөөлөн самнаж бай. Үс урт ургах тусмаа хөгширч байдгийг санаж яв. Тиймээс үсэндээ зөөлөн хүрч зөөлөн харьцаж байгаарай бүсгүйчүүд ээ.
9. Угаалт хоорондын зайгаа уртасга
Урт үстэй бүсгүйчүүд өдөр бүр үсээ угаагаад байдаггүй. Мөн олонхи нь шампунь хэрэглэдэггүй, зөвхөн ангижруулагч хэрэглэдэг. Үс угаах хугацаагаа аль болох бага багаар уртасга. Мөн CWC (condition-wash-condition) аргыг (ангижруулагч-угаа-ангижруулагч) үзээрэй.
Шампунийг зөвхөн хуйхныхаа хэсэгт хэрэглэө. Үсний үзүүр рүү зөвхөн хөөсийг нь хүргэхэд хангалттай. Үсний үзүүр хөгшрөх тусмаа хуурай болдог учраас зөвхөн зайлах л хангалттай байдаг.
10. Үсээ халуун усаар угааж болохгүй
Үсээ угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсч болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн, толигор болж үс илүү гялалзсан, арчлахад амар болно. Энэ арга нь зөвхөн үс ургахад бус арьсанд чинь бас нэн тустай.