Эрүүл, өнгөлөг, толигор арьстай байх нь та өдөр бүр хэрхэн зөв арчилaхаас шалтгаална. Арьс тань тослог, хуурай, холимог, хэвийн,э мзэг байж болох ч бүх төрлийн арьсанд хамаарах үндсэн арчилгааны талаар дурдвал:
1.Өдөрт 2 удаа цэвэрлэх
Арьсан дээр тогтсон гадны бохирдол тоос шороог цэвэрлэхээс гадна үүссэн хөлс, тос, үхэжсэн арьс зэргийг сайтар цэвэрлэж байх шаардлагатай Энэ нь дан ганц усаар цэвэрлэгдэхгүй тул өөрийн арьсныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Хэрэв тослог, холимог бохирдолтой арьстай бол шингэн хөөс савангаар бүлээн усаар угаах нь илүү тохиромжтой. Бүлээн ус нь арьсны нүх сүвийг нээж бохирдлыг арилгахад тустай. Хуурай, эмзэг, хэвийн арьсанд тосон цэвэрлэгч, сүүн шингэн эсвэл оливын тостой саванг сонгоорой. Үүний дараа тоникоор арчих бөгөөд тоник нь арьс цэвэрлэгээний 70% болдгоос гадна нээгдсэн нүхийг хаан өгч булчингийн уян хатан чанарыг сайжруулж чийгшүүлнэ. Бохир, дутуу цэвэрлэсэн, арьсанд ямар ч үнэтэй чанартай бүтээгдэхүүн хэрэглээд үр дүн муутай.
2. Чийгшүүлэх тэжээл өгөх
Арьс чийг дутагдсаны улмаас өнгөө алдан, хуурайшиж, суларч, үрчлээс үүсдэг. Арьс чийгшүүлэх янз бүрийн бүтээгдэхүүн байдаг ч бид гэрийн нөхцөлд байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ашиглан өөртөө төрөл бүрийн чийгшүүлэх болон тэжээл өгөх маск, гуужуулагч зэргийг бэлдэж болно. Энэ нь химийн хольцтой бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй бөгөөд арьсыг гэмтээхгүй мөн амьсгалуулж байдаг гэх зэргээр давуу талтай. Үүнээс гадна өдөрт хангалттай хэмжээний шингэн болох цэвэр ус, цай, шингэрүүлсэн жимсний шүүс зэргийг ууж байх нь зүйтэй .
3. Нүүрний будагаа сайтар арилгах
Та 1 л өдөр нүүрнийхээ будaгийг арилгахгүй унтaхaд 14 хоногоор хөгширч байдаг байх нь. Тиймээс нүүрэндээ түрхсэн дан ялангуяа усанд тэсвэртэй будгийг маш сайн арилгаж цэвэрлэх хэрэгтэй.
4. Арьсанд бохирдол үүссэн тохиолдолд арчлах
Хэрэв таны арьсан дээр батга гарсан бол зөв арчлах хэрэгтэй. Үүнд утлага илүү үр дүнтэй. Буцалсан халуун усанд балжингарам цэцгийн навч эсвэл цайг хийж толгой дээгүүрээ нүүр гарны алчуураар бүтээгээд 10минут хэртэй утхад үрэвсэл намдаж арьсны нүх сүв нээгдэн цэвэрлэгддэг.
5. Хамгаалах
Гадны нөлөө нар салхинаас хамгаалах тосыг өөрийн арьсны онцлог , тосон дахь хамгаалалтын агууламжаас хамаарч өдөр тутам түрхэж байх нь арьсыг эрт хөгшрөх, сэвх толбо, харшил зэрэг үүсэхээс хамгаалж байдаг байна.
6. Зөв хооллох
Хоол хүнсэндээ витамин амин дэмээр баялаг жимс, ногоог түлхүү хэрэглэх спортоор хичээллэх, унтаж амрах зэрэг нь мөн арьс гоо сайханд чухал нөлөөтэй байдаг байна.