Даарсан гараа чиний энгэрт дулаацуулж, дараа жилийн
зуныг хамтдаа үзэх гэж ирсэн
Далдалсан хайраа гэрэлд гаргаж, давчидсан сэтгэлээ
илчинд чинь амраах гэж чамд би эрхэлсэн
Уулын горхиноос цангаагаа тайлах мэт, угтаа чиний өмнө
би эрх чөлөөгөө хүлээснээс нь тайлж
Ухаарал хайр, уярал энэрэл бүгдээ зүрхнээс чинь
аргамжсан,..итгэсэндээ тэр ээ...
Нулимстай нүдээ харцнаас чинь нууж, нуруу тэгш
амьдралыг цогцлоох гэж зүтгэсэн
Нууцхан ирээд буцсан алдаат үнэнийг булшилж, нумласан
сум шиг эрэмгийгээр чиний төлөө урагшилсан
Борооны дараах солонго сэтгэл баясгаж татдаг шиг,
бодлоо би цэгцлэн цэгцлэн төлөвшиж
Хайр яаж цэцэглэдгийг дотроос чинь харах гэж өнгийсөн...
хамтдаа дэлбээлэх гэж тэр ээ...
Тэвчээр минь тэнхээт хүлэг шиг байв,...тэсвэр минь
тэртээх уулс шиг байв...
Зохиолч, сэтгүүлч Х.Дуламсүрэн
"НҮЦГЭН ИРСЭН,НҮЦГЭН БУЦНА" номноос...