Бумбыг тахиулснаар орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай аж.
Налайх хотын Сайн Номун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” маргааш эхэлнэ. Гонгор, Намсрай, Замбала, Дарь эх, Лус, Эдийн бумбаны тахилга хурах тул сүсэгтэн олон хишиг буянаа хурайлан арвижуулах их үйлд даган баясах боломжтой аж. Гурван өдрийн турш бумба тахих буя номын үйл Сайн Номун хийдэд 28,29,30 ны өдрүүдэд болно.