Одоо би чамаас огт өөр болсон, орчлонг би уулсын нүдээр ширтэх болсон тийм амгалан
Уулсын нүдэнд ус нь тунгалаг, цэцэгс нь үзэсгэлэнтэй, газар нь тэнүүн харагддаг
Ер нь би ингэхэд их өөрөөр сэтгэдэг болсон, ертөнцийг тэнгэрийн өнгөөр төсөөлнө,
Тэнгэрийн өнгөнд тэлэгдсэн бодол минь тийм уужимхан ...
Шувууны дэвэлтээр нарны алган дээр бүжиглэж...шулганаж амьдралын модонд үүрээ засна...одоо би огт өөр жигүүртэй болсон
Өмнө нь би өвсны ширхэгтэй орооцолдож, ширхэг бүрийнхэн төлөө шаналан гунигладаг байлаа
Урьд нь би уулын чулуу шиг уруудан өнхөрч, унах бүрдээ ганцаардан ганихардаг байсан
Одоо би огт өөр хүн болсон...орчлонг хайрын нүдээр ширтэж, омголон залуу насаа тэнгэрийн зүрхээр цэнэглэсэн...тэнгэрийн зүрхтэй би тийм хүчтэй амьдрана аа...
2014.07.18
.....Х.ДУЛАМСҮРЭН...