Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга Хакүход Японы "Ард түмний гавьяат" шагналыг хүртээж магадгүй гэнэ. Энэ талаар Японы Споничи сонинд анхлан мэдээлжээ.
Засгийн газартай холбоотой нэгэн эх сурвалж иймэрхүү яриа хэлэлцэгдэж байгааг ч нотолсон байна.
Сонины газраас 100 хүний дунд энэ талаар санал асуулга явуулахад 68 нь дэмжсэн хариулт өгсөн ба 26 эсэргүүцэж, 6 нь түтгэлзсэн байна. Түүнээс өмнө Тайхо, Чиёонофүжи зэрэг аваргууд энэхүү шагналыг гардаж байжээ.
Хакүхо аваргын дараагийн зорилт:
- Дээд зиндаанд 1000 даваа авсан цор ганц бөх болох
- Ёкозуна цолтой 63 башё барилдсан Китаноуми аваргын дээд амжилтыг эвдэх зэрэг байгаа билээ. 2020 оны Токиогийн олимп хүртэл барилдах хүсэлтэй түүнд эдгээр амжилтыг эвдэх бүрэн боломж бий.
Эх сурвалж: www.TODAY.mn