Нэгэн үе Мөнхбат, Үүрээ гэх дуэтүүд "Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан. Ийнхүү залуусыг байлдан дагуулж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар нэг хэсэг ганц ганцаараа уран бүтээлээ туурвиж, зарим нэг хамтлаг дуучидтай хамтарч дуулж байгаад сураг алдарсан гэж болно. Учир дуучид өөр өөрсдийн гэр бүлийн амьдрал зохиож үрийн зулай үнэрлэсэн бөгөөд хэсэгтээ л урлагийн тайзнаас холдох бодолтой байсан гэдэг. Гэтэл саяхнаас дуэтүүд нэгдэж, хөдөө орон нутагт аялан тоглолт хийж байгаа аж. Тэд эх орноо нар зөв тойрч тоглолт хийж яваа бөгөөд уран бүтээлийн холбоогоо сэргээж, дахин хамтарч дуулахаар шийдсэн гэнэ.
С.НАРАН