08.03

Х.Тэргэл: Өлөн нүд

Өөрөө царай муутай атлаа л 
Сайхан бүсгүйг хүсэх юм эрчүүд 
Үзээд өгөх өнгө тааруу атлаа л 
Гоё сайхан эр хайх юм хүүхнүүд 

Өөр өөртөө таарсан 
Өнгө зүс нь хоршсон 
Хэмжээ дамжаандаа зохицсон 
Хэн нэгнээ хүсэж хайж явбал 

Хэтэрхий ихийг бодохгүй байх нь 
Хэн хэндээ өлзийтэй 
Хэтийн амьдралд ч тустай баймаар ... 

Зөрөөд өнгөрөх зуур 
Нүд бэлчээх юмгүй атал 
Сайхан хүүхэн ,сайхан залууг 
Асууж хайх өлөн нүдтнүүд 

Амраглаж, ханилахыг хүсэх 
Аяа тоохгүй бол үзэн ядах 
Аль муухайгаар ярьж өгөх 

Сармагчингаас дээрдэх юмгүй ч 
Сайханыг л зүүдлэж мөрөөдөөстэй байх 
Сайнтай л яаж учирах вэ гэж 
Санаж мөрөөдөж ,хайж яв...... 

Өөрийг чинь тоохгүй 
Үзэмжийн араас хөл алдан гүйснээс 
Хүн чанар ,ноён нуруу 
Ааль ааш, үнэнч сэтгэлтэнг 

Хайж олох гэж 
Хүсэн тэмүүлэх нь 
Хэтдээ өөрт чинь хэрэгтэй .... 

Монголоор дүүрэн 
Хөөрхөн сайхан царайтай 
Дээрээс нь бас баян 
Эр эмийг мөрөөдсөн 
Эмс залуус дүүрчээ 

Ядахад бүх Монголоороо 
Янзын хөөрхөн биш ээ бид 
Язганаж шожигнох 
Зоос мөнгөөр арвингүй 

Гашуун хэдий ч үнэн 
Гайхуулаад баймгүй гуниг юмдаа 
Харагдах өнгөнөөс илүү 
Далд буй сэтгэлийг нь тэмтэр .... 

Хулганайн Тэргэл 2017