05.07

Топ Э.Сэлэнгийн аз жаргалтай мөч

Топ Э.Сэлэнгэ “АПУ”-гийн менежер залууг ханиараа сонгосон. Хосууд хамтдаа Парист аялж явах үеэр тэрбээр хайртаасаа гэрлэх санал хүлээж авсан байдаг. Ийнхүү өрх тусгаарлаж, үрийн зулай үнэрлэснээсээ хойш модель бүсгүй амьдралын аз жаргал, утга учрыг дэндүү ихээр мэдэрч байгаагаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байдаг. Хоёулаа аялдаг байсан хос өдгөө гурвуулаа аялах болсон бөгөөд БНСУ-ын Чэжү арал дээр амарч аялж яваа зургуудаа цахим хуудаснаа нийтэлжээ. Түүний цахим найзууд хөөрхөн гүнжийг нь өхөөрдөж сэтгэгдлээ үлдээсэн харагдана лээ. Ийнхүү топ бүсгүй нялх үр, ханийнхаа хамт зураг хөрөг авахуулсан шигээ тун ч аз жаргалтай амарч яваа аж.

С.НАРАН