08.10

Оргүй худлаа амлаад ч болов...

Оргилуун дарсыг чи надад хундгалаад аль

Огтхон ч тоогоогүй сэтгэлтэй чинь тулган ууя
Орондоо унтаж чадахгүй үүр цайтал хөлбөрдөг
Олон олон шөнүүдийг чамаас нэхэн агсаръя

Оо энгэсэг өрсөн толины өмнө эргэлдэж
Очоод уулзахгүй мөртлөө үс зүсээн янзлая
Орой үдшийн цагаар хэн нэгэнтэй болзож
Охин нойтон үеийнхээ нялхын үнэрийг гээюу гэвч...,

Оготор даашинзтай насыг минь эргээд нэг сана л даа
Озон үнсэх уруулаа надаас бүү харамлаач
Ойшоож үзээгүй занд чинь гомдсон гээд ч яахав дээ
Онгон танхил биеэ чамдаа л гэж зориулахсан...

Орчлонд чи л намайг бүсгүй хүн болговол
Орхиод явахыг чинь хүртэл дотроо би зөвшөөнө өө!
Орь залуухан намайг нэг л удаа энхрийл
Оргүй худлаа амлаад ч болов, НАМАЙГ ГАНЦХАН ЖАРГАА!

УБ хот. 1999 он. М.Эрдэнэчимэг