08.11

Өгөөмөр өглөгч байх, бусдад бэлэг сэлт өгч баярлуулах, туршлагаа солилцох нь танд ашигтай

ХОНЬ - (3/21-4/19)
Хуучин ажил төрлөө дуусгаж цэгцэл. Өнөөдөр аливааг шинээр хийж эхэлвэл амжилттай. Алхам болгоноо нарийн нягт тооцсон тохиолдолд шүү дээ. Бие хамгаалах урлаг болон спортын бүхий л төрлөөр хичээлэхэд ээлтэй сайн ба таныг эрч хүчээр цэнэглэнэ.

ҮХЭР - (4/20-5/20)
Ажил хэрэгч идэвхтэй хүмүүсийн ажил сэтгэлчлэн бүтнэ. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандаж чадвал хожно. Өгөөмөр өглөгч байх, бусдад бэлэг сэлт өгч баярлуулах, туршлагаа солилцох нь танд ашигтай.

ИХЭР - (5/21-6/21)
Ойлгомжгүй бүхэн тодорхой болно. Өнөөдөр хүрээлэн буй бодит орчин таны мөн чанарыг илэрхийлж, таны сэтгэлийн гүн дэх бүхий л эмзэг асуудлыг уудлан харуулна. Оюуны хөдөлмөр эрхлэх, ном зохиол бичих нь ашигтай төдийгүй танд сэтгэлийн таашаал эдлүүлнэ.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санап тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.

АРСЛАН - (7/23-8/22)
Хоёрдмол нөхцөл байдал үүснэ. Хэрүүл маргаанд бүү оролц, бусдын нөлөөнд бүү авт. Сайн сайхныг бодож, өөдрөг байвал сөрөг нөлөөг давна. Шинэ мэргэжил, мэдлэг боловсрол эзэмшихэд тохиромжтой.

ОХИН - (8/23-9/22)
Хүнд хүчир ажлын өдөр Мөргөл залбирал үйлдэх, бие сэтгэлээ ариусгах, сэтгэлийн буртаг бүхнээс салахад ээлтэй сайн. Гар аргаар хийгдэх аливаа ажил амжилттай. Хуучин эд зүйлсээс салж гэрийн энергийг сайжруул.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Зохицол нийцэл, бүтээлч үйл ажиллагаа нь баяр авчирна. Гэрлэх, хурим найр хийх, шинэ санал дэвшүүлэх, шүүх заргын ажлыг эхлэх, шинэ ажилд шилжих, чухап шийдвэр гаргахад ээлтэй өдөр. Эв түнжин хагарах, хэрүүл шуугиан дэгдээх, эмх замбараагүй байх нь муу үртэй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн дапангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан ойлголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө.

НУМ - (11/22-12/21)
Зохицол нийцэл, бүтээлч үйл ажиллагаа нь баяр авчирна. Гэрлэх, хурим найр хийх, шинэ санал дэвшүүлэх, шүүх заргын ажлыг эхлэх, шинэ ажилд шилжих, чухап шийдвэр гаргахад ээлтэй өдөр. Эв түнжин хагарах, хэрүүл шуугиан дэгдээх, эмх замбараагүй байх нь муу үртэй.

МАТАР - (12/22-1/19)
Шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Тиймээс та чухал мөчлөгийн эхлэлийг тавьж, хамгийн чухал төслөө хэрэгжүүлж эхлээрэй. Ямар ч ажлыг эхлүүлсэн сайтар нягталж хийвэл амжилтанд хүрнэ.

БУМБА - (1/20-2/18)
Ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөн сайхнаар төсоөлнө. Бичиг баримтад гарын үсэг зурах, уулзалт зохион байгуулахад ашигтай өдөр . Идэвхи санаачлагатай байвал амжилтад хүрнэ.

ЗАГАС - (2/19-3/20)
Өнөөдөр таны ажил төлөвлөсний дагуу бүтэхгүй байж магад. Хувь тавилангийн дохио тэмдгийг анзаарвал та юу хийх ёстойгоо ойлгоно. Хэн нэгний тохиолдлын үг, эсвэл дүр зураг танд урам өгнө. Барилга байшин барих, засвар үйлчилгээ хийхэд ээлтэй.