Жүжигчин Х.Баярмаа өдгөө АНУ-д сурч, амьдарч байгаа билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй зуны амралтаараа эх орондоо ирж сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Тодруулбал, гоёл чимэглэлийн DYRBERG/KERN брэндийн нүүр царай болсон байна. Энэхүү брэнд нь олны танил бүсгүйчүүдийн стилийг эрс өөрчилж, сенсаци дэгдээдэг бол энэ удаа Х.Баярмаагийн өөр нэгэн төрхийг харуулжээ. Х.Баярмаа энэхүү зураг авалтынхаа нэг хэсэгт тамхи татаж байгаагаар харагддаг. Энэ тухайд тэрбээр "Би тамхи огт татдаггүй шүү. Жүжигчин хүний амьдрал шүү дээ" гээд тамхи татсан зурагныхаа талаар уучлал гуйсан аж.