Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг ажлаас нь чөлөөлжээ. Тэдний оронд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүхийг ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын II хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-ОчирыгДотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар томилсон байна. Дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар Замын цагдаагийн газрын дарга болон ЦЕГ-ын боловсон хүчнээр ажиллаж байсан хурандаа Ж.Буянбатыг томилжээ.
С.ХОРЛОО