08.17

“Надаар тоглосон хайр” кино үзэгчдэд хүрнэ


 УДЭТ-ын уран бүтээл “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийжээ. Уг кино ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм байна. "Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан бол 16 жилийн дараа хийгдэж буй “Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ. Киноны ерөнхий найруулагчаар Н.Элдэв-Очир ажиллаж, киноны “Миний нулимсыг салхи л арчина” дууг шинэчлэн дуучин Б.Замбалгарав, Б.Маралжингоо нар хамтран дуулжээ.