08.17

”Багш нарын цалинг нэмэхгүй бол ажил хаялт зарлана” гэв


"Багшийн цалинг нэмэгдүүлэх" түр хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад цалинг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэхээр болжээ. Хурлын эхэнд 30 мянган багш нэгдэж наймдугаар сарын 10-нд багш нарын түр хороо байгуулсан талаар мэдэгдлээ. Тэд Засгийн газраас есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардав.
Уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24 хүртэл хүлээх бөгөөд биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана гэв. Өөрөөр хэлбэл нийт 32 мянган багш есдүгээр сарын 1-нд ажил хаялт зарлах аж. Тэд "Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй хүүхэдтэй ч энэ цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байна. Зарим үед балга ус уух завгүй ажиллаж байна" гэлээ. "Нэмэгдэл цалин гэж цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй. 76 мянга гаруй багш нарын дийлэнх нь амьдрахын эрхэнд Солонгост хараар ажиллаж байна" гэдгээ мэдэгдсэн юм.