08.18

Өнөөдөр та идэвх зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшируулна


Хонь - (3/21-4/19)
Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шинэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд.

Үхэр - (4/20-5/20)
Аливаад хянуур хандах өдөр. Сэтгэл санаа тавгүйтэн нойргүйтэж болзошгүй нь. Сарны таагүй нөлөөтэй холбоотой. Ажил албаны хүрээнд ямар ч асуудал хянуур алдаа гаргахаас зайлсхийх нь чухал. Биеийн байдал сайнгүй байна. Тиймээс ажлын ачааллаа зөв тохируул.

Ихэр - (5/21-6/21)
Зохицол нийцэл, бүтээлч үйл ажиллагаа нь баяр авчирна. Гэрлэх, хурим найр хийх, шинэ санал дэвшүүлэх, шүүх заргын ажлыг эхлэх, шинэ ажилд шилжих, чухал шийдвэр гаргахад ээлтэй өдөр. Эв түнжин хагарах, хэрүүл шуугиан дэгдээх, эмх замбараагүй байх нь муу үртэй.

Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр та идэвх зүтгэлтэй байж, стандарт бус сэтгэлгээгээрээ бусдыг гайхшируулна. Таны энэ байдал ажил төрөлд төдийгүй янаг амрагийн харьцаанд ч сайнаар нөлөөлнө. Гэр бүл, үр хүүхэдтэй харьцаа сайн байна. Та тэднийхээ хамтаар садан төрлийн асуудлыг шийдвэрлэнэ. Салхинд гарах, аялал зугаалгаар явахад ээлтэй.

Арслан - (7/23-8/22)
Зөн билгээ дагаж шийдвэр гарга, ажлаа төлөвлө. Гэрээ хэлцэл хийх, чухал бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. Үдээс хойш бусдад үнэлэгдэх таны үнэлэмж эрс өснө. Хамтран ажиллах санал ирвэл хүлээж ав.

Охин - (8/23-9/22)
Аливааг шинээр хийж эхлэхэд таагүй боловч хуучин хийж байснаа дуусгах, дүгнэхэд сайн өдөр. Мөргөл бясалгал үйлдэх, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгахад тусална. Харанхуй зэлүүд газраар бүү яв, мөн бусдын нөлөөгөөр хэл аманд орооцолдохоос зайлсхий.

Жинлүүр - (9/23-10/22)
Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсэг зурах, ам тангараг өргөхөд муу. Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.

Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр харьцангуй тайван байхыг хичээ. Чухал ажил алба эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, тохиролцолд хүрэх, уулзалт арга хэмжээ зохион байгуулах, чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй. Бусад хүн таныг бачимдуулах үйл хийсэн ч тайван байдлаа хадгалаарай.

Нум - (11/22-12/21)
Ариуслын бэлгэдэлт өдөр. Сүм хийдэд очиж, засал ном хийлгэвэл эрч хүч нөхөгдөнө. Өглөг өгөх, өнчин ядуусыг хооллож тэтгэх, буян үйлдэх, хөгшдийг хүндлэн дээдлэхэд сайн. Гэр бүл болох, зүрх сэтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд ээлтэй.

Бумба - (1/20-2/18)
Идэвхитэй ажиллах өдөр. Өнөөдөр байгуулагдсан гэрээ хэлцэл удаан хугацааны түншлэлийн эхлэлийг тавих төдийгүй багагүй ашиг орлого оруулна. Шинээр ажил төрөл эхлэх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурахад сайн. Том эд зүйл худалдаж авахад хохиролтой.

Загас - (2/19-3/20)
Өнөөдөр харьцангуй тайван байхыг хичээ. Чухал ажил алба эхлүүлэх, гэрээ хэлцэл хийх, тохиролцолд хүрэх, уулзалт арга хэмжээ зохион баигуулах, чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй. Бусад хүн таныг бачимдуулах үйл хийсэн ч тайван байдлаа хадгалаарай.