08.21

Шинэ оюутнууд цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ өөрийн сургууль дээрээ өгнө


Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан оюутан, сурагчдын автобусаар зорчих картыг хэрхэн шинээр олгох, сунгах  талаар Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар, "Улаанбаатар смарт карт" ХХК-иас мэдээлэл хийлээ.
2017-2018 оны хичээлийн жилд шинээр их, дээд сургуульд орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг анх удаа олгоно. Эдгээр оюутнууд 2017 оны наймдугаар сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөх аж.
Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, Нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ. Тус газарт 28-30-ны хооронд идэвхжүүлээд, сургуулиудад нь хүргэнэ.