08.22

Улаанбаатарт 13 хэм дулаан байна

 

Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2017 оны 08 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, говь, талын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 12-14 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.