Хонь - (3/21-4/19)
Нийгмийн салбарт ажиллагсад амжилт гаргана. Аливаа чухал ажлыг итгэлтэй хүнтэйгээ зөвлөж эхлүүл. Өдрийн эхний хагас нь бусадтай мэдээлэл солилцох, ажил хэргийн санап зөвлөгөө авахад сайн. Санхүүгээ бэхжүүлэх оролдлого бүтэмжтэй, мөнгөн дэмжлэг авна.
Үхэр - (4/20-5/20)
Аливаад идэвхитэй, шийдмэг бай. Өнөөдөр та ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь ажил хэрэг ч, эсвэл хувийн амьдралын ч асуудал байж болно. Гардан хийсэн ажил илүү үр дүнтэй байна. Санхүүгийн ажиллагаанд таагүй тул анхаар.
Ихэр - (5/21-6/21)
Өдрийн эхний хагас ажлаа дүгнэх, гэрээ хэлцлээ нягтлах, олж авсан мэдээллийг ангилан ашиглахад нэн сайн. Харин үдээс хойш ажил төрлөө нямбай төлөвлөж, цагаа зөв хуваарил. Гэр бүлийн өмнө хулээсэн үүрэг хариуцлагаа санаж, санаа тавих хэрэг гарна. Таны эрх чөлөөт байдлаа эрхэмлэх эрмэлзэл хүчтэй байна.
Мэлхий - (6/22-7/22)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Аливаа шийдвэрийг гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхуүгийн байдал сайжирна.
Арслан - (7/23-8/22)
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.
Охин - (8/23-9/22)
Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайmар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ.
Жинлүүр - (9/23-10/22)
Бүтээлч чадавхи сэргээх өдөр. Зөн билэг хурцдах тул мэргэ төлгө тавихад тохиромжтой. Аян замд гарах, шинэ ажил эхлэх, бодлогогүй үйлдэлд муу. Оюуны болон бүтээлч үйл ажиллагаа үр ашигтай, зураач, хөгжимчин, зохиолч гээд бүтээлч мэргэжлийнхний ажил бүтэмжтэй байна.
Хилэнц - (10/23-11/21)
Ажил хэрэгч идэвхтэй хүмүүсийн ажил сэтгэлчлэн бүтнэ. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандаж чадвал хожно. Өгөөмөр өглөгч байх, бусдад бэлэг сэлт өгч баярлуулах, туршлагаа солилцох нь танд ашигтай.
Нум - (11/22-12/21)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Өдрийн энерги их хувьсамтгай байна. Санал санаачлага болон хүсэл гуйлттань бусдын дэмжлэгийг хүлээнэ. Хууль эрх зүйн акт, бичиг баримт боловсруулахад сайн.
Матар - (12/22-1/19)
Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн далангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан ойлголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө.
Бумба - (1/20-2/18)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Ямар ч зүйлийг урьдчилан төлөвлөх хэрэггүй. Бүтэхгүй байгаа зүйлийг бүтээхээр махран зүтгээд нэмэргүй, өөрийгөө л ядраана. Биеийн хүчний хүнд хүчир ажлаас зайлсхий. Харин өвөрмөц сэтгэлгээтэй, бүтээлч хүмүүсийн тухайд ихээхэн үр бүтээлтэй. Сэтгэл санаа хямрах биеэ хянаж, тайван бай.
Загас - (2/19-3/20)
Зохицол нийцэл, бүтээлч үйл ажиллагаа нь баяр авчирна. Гэрлэх, хурим найр хийх, шинэ санал дэвшүүлэх, шүүх заргын ажлыг эхлэх, шинэ ажилд шилжих, чухал шийдвэр гаргахад ээлтэй өдөр. Эв түнжин хагарах, хэрүүл шуугиан дэгдээх, эмх замбараагүй байх нь муу үртэй.