08.23

Арьс юунаас болж хөгширдөг вэ

 

Таргалалттай тэмцэхийн тулд эмэгтэйчүүд бид маш олон арга хэрэглэдэг. Гэхдээ бид турах дэглэм барьж байхад арьсанд эсвэл өөр эрхтнүүдэд хэрхэн нөлөөлөхийг боддог ч үгүй. Турж л байвал бусад нь яахав гэсэн сэтгэлээр өөрийн биедээ битгий хандаарай. Учир нь турахын тулд бид урьдынхаасаа илчлэг багатай хоол иддэг. Гэвч энэ нь арьсанд хангалттай тэжээл өгдөггүйгээс биднийг наснаас маань хөгшин харагдуулах аюултай аж.

Ийм байдалд орохгүйн тулд бидний зүгээс юу хийх ёстой вэ?

Хэрвээ турахаар шийдэн илчлэг багатай хоол идэж байгаа бол арьсандаа урьдынхаасаа 2 дахин илүү чийгшүүлэгч хэрэглэх буюу тэжээлийг арьсны гаднаас маш сайн өгөх хэрэгтэй.

Зарим хүнсний бүтээгдэхүүн арьсыг гэмтээдэг.

Арьс гундаж, үс унаад эхлэхэд хүмүүс Омега-3 хэмээх хүнсний нэмэлт уудаг. Гэтэл Омегаг их хэмжээгээр хэрэглэвэл чамд эсрэг үр дүн үзүүлэх аюултай. Тиймээс бүхнийг эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.

Арьсны хөгшрөлтөд маш томоохон хортой нөлөөг үзүүлдэг зүйл бол Нарын хэт ягаан туяа.

Мэдээж үүнээс хамгаалах хамгийн сайн арга бол нарны тосыг өвөл ч бай зун ч бай байнга түрхэх.

Дасгал хийх нь хөгшрөлийг удаашруулдаг.

Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсний ач тус маш их байдаг. Мэдээж биеийн ерөнхий эрүүл мэнд илт сайжирч, энэ нь арьсны уян хатан байдлыг сэргээдэг нь тогтоогджээ.