СБД-ийн нутаг Дамдинсүрэнгийн гудамж "Шинэ үе" дунд сургуулийн урд замд Тоёота Приус маркийн автомашины жолооч О нь явган зорчигч 32 настай эмэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.
Мөн БЗД-ийн нутаг Доржийн гудамж Саруул тэнгэр хотхоны баруун замд Тоёота Чейзер маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 34 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна. Явган зорчигч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу замын хөдөлгөөнд оролцож явсан байна. - See more at: http://www.wikimon.mn/content/61260.shtml#sthash.tQZOWbq6.dpuf