08.25

Дамжин өнгөрч буй нислэгийн тоо 10 гаруй хувиар нэмэгджээ


Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Агаарын тээвэр эрчимжиж, нислэг хөдөлгөөний урсгал, ачаалал нэмэгдэхийн хэрээр агаарын зайн багтаамж болон нислэгийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай ажиллах зорилт  амжилттай хэрэгжиж байгаа талаар албаныхан мэдээлж байна.  

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ оны нэгдүгээр сард "Агаарын зайг шинэчлэн тогтоох" тухай тушаалаар 7 агаарын замыг чиг шулуун болгож, шинэчлэн тогтоосон билээ.
Ийнхүү агаарын замууд чиг шулуун болсноор агаарт ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ багасч, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой бөгөөд түлш зарцуулалт багасах ач холбогдолтой аж. Үүний үр дүнд дамжин өнгөрч буй нислэгийн тоо 11 хувиар нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.